ЗАЛУУСАА! СААК АМЬДАРЦГААЯ!!!

Tuesday, April 10, 2007

СЕКСТ ТААТАЙ НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ ХҮНС

Єндєг: Єндєг бол олон зууны туршид сэрэл єдєєгч хэмээн нэрлэгдэж ирсэн уурган бvтээгдэхvvн юм. Аюурвэд буюу Эртний Энэтхэгийн анагаах ухааны шастирт єндгийг “хоромхон зуурт бие чангаруулагч идээ” гэжээ. Vvнээс гадна єндєг бол лютеины эх булаг юм. Энэ нь судасны бєглєрлєєс хамгаалж, зvрхний шигдээс євчин, даралт ихдэхээс сэргийлдэг байна. Сvvлийн vед хоол судлаачид єдєрт 1-2 ширхэг єндєг идэх нь холестерины тvвшинг нэмэгдvvлдэггvй хэмээн баталж байна. Учир нь бие махбод ханасан єєх тосноос холестериныг шингээн авдаг ч єндєг зэрэг холестериноор баялаг бvтээгдэхvvнээс шингээн авдаггvй байна.

Сармис: Сармис бол аль ч улсын гал тогоонд домогт бvтээгдэхvvн болсоор ирсэн. Харин та хvсэл тачаалын галыг нь асаахаар хайртай хvндээ сармис идvvлэхээс ємнє таагvй vнэрийг нь лохгvй. Сармис нь цусны даралтыг багасгаж, ходоод, бvдvvн гэдэсний хорт хавдар тусах эрсдлийг бууруулдаг байна.
Зєгийн бал: Зєгийн бал бол сексийн эрч хvчийг сэлбэх хамгийн сайн бvтээгдэхvvнд тооцогддог. Vvнийг бусад єдєєгч хvнс болох самар, жимс, єндєг, махтай тvлхvv хэрэглэнэ. Зєгийн балыг мєн цэврээр нь, шvvлтvvргvйгээр хэрэглэж болно.
Зєгийн тоосонцор: Зєгийн аж ахуйн хамгийн vнэтэй бvтээгдэхvvнд тооцогддог. Тоосонцор аминхvчил, витаминууд, эрдэс давс, хєгшрєлтийг зогсоох фермент болох супероксид-дисмутаз гээд тэжээллэг бодис их агуулдаг.

Далайн байцаа: Далайн байцаа бол зєгийн тоосонцортой адил хvний биед зайлшгvй шаардлагатай тэжээллэг бодис ихтэй бvтээгдэхvvн юм. Ханасан эрдэс давс нь энгийн болон архаг тємрийн дутагдлыг зогсоох чадвартай. Далайн байцааг єдєр бvр хэрэглэвэл та гоолиг байж чадна.

Мєєг: Мєєгийг сексийн эрч хvч єсгєдєг гэдгийг хvн тєрєлхтєн эртнээс мэддэг байжээ. Харин саяхан мєєгєнд дархлаа бэхжvvлэх онцгой чанар байгааг олж тогтоожээ. Мєєг нь махтай адил цусны цагаан эсийг боловсруулж, бие махбодыг гадны нян, вирустэй тэмцэхэд онцгой vvрэг гvйцэтгэдэг.
тоснуудаас хамгийн тэжээллэг, хамгийн сайн шингэдэг нь оливын тос юм. Юугаар ч орлуулшгvй тосны хvчлээр баялаг энэ бvтээгдэхvvн нь бэлэг эрхтэнд бvрэн тэжээл болдог. Грекчvvд єглєєд нэг балга оливын тос уугаад, араас нь шинэхэн зєгийн бал нэг халбагыг иддэг байна. Ингэснээр цєсний цоргыг угааж, бэлэг эрхтний хvчийг сэлбэдэг гэж vздэг аж.

Сонгино: “Ядуучуудын заар” хэмээх энэ ногоог Аюурвэд шастирт шээс хєєх, эрч хvч сэлбэх, цус цэвэрлэх, сэрэл vvсгэх эм гэжээ. Лалын, Хятадын, Европын, Энэтхэгийн уламжлалд сонгино шиг єргєн хэрэглэгддэг хvнс vгvй. Сонгино бол сексийн эрч хvчийг маш их єсгєдєг учир сахил хvртсэн хvмvvст хэрэглэхийг хориглодог байжээ.

No comments: