ЗАЛУУСАА! СААК АМЬДАРЦГААЯ!!!

Tuesday, April 10, 2007

МӨНХ ТЭНГЭРИЙН ФИЛОСОФИ


XIII зууны эхэнд Монголчууд ертөнцийг хоёр эхлэлтэй гэж үзэж байсныг философид дуализм хэмээдэг. Тухайлбал: Монголчуудын ойлгож байснаар эр үүтгэл хэмээх эцэг тэнгэр бол ухамсарын шинжтэй, эм үүтгэл хэмээх эх газар бол матерын төлөвтэй ажээ. Монголчууд хүн нас барахыг өөд боллоо гэж хэлдэг, Чингис хааныг МНТ-д “тэнгэрт халив” гэсэн байдаг. Энэ бол Монгол хүний ухамсар, оюун ухаан, сүнс тэнгэрээс ирж түүнрүүгээ буцдаг гэсэн үзэлийг баримтжуулж байгаа жишээ мөн. Мэдээж хүний махан бие бол газраас бүтэж түүндээ буцан шингэдэг билээ. Тийм ч учраас “үржилт эх газраа үхэж хэвтэх бие минь” гэсэн байдаг. Харин Чингис хааны философийн талаар хийсэн хамгийн том нээлт бол мөнх тэнгэрийг ухаарсанд оршиж байгаа юм. Энэ нь Монголыг нэгтгэх, дэлхийг байлдан дагуулах түүхэн үйл явдалтай шууд холбоотой байна.
Дэлхий дахинийг нэгтгэн захирсан Чингис хааны төр эрх зүйн философийн үндэс бол мөнх тэнгэрийн монотеист номлол cypгаал болох юм. Өөрөөр хэлбэл тухайн үеээс эхлэн Монголчууд философийн монотеист чиглэлийг баримтлан хөгжүүлж ирсэн нь тодорхой байна. Мөнх тэнгэр бол матери ухамсар гэж хуваагдахгүй, нэгдсэн, туйлын, цорын ганц бүхний эхлэл мөн

No comments: