ЗАЛУУСАА! СААК АМЬДАРЦГААЯ!!!

Thursday, December 21, 2006

Шоу /бүжиг/

Манайхаан блогоо нэмэхгүй юм уу?

Хайртай найз нараа та нарыгаа маш их санаж байна шүү? Хөдөөнийхнйг бүр ч их. Яагаад гэвэл тэд хол байгаа гэж бодохоор л илүү ихээр санаад байх шиг. Та нар бүгд л цоглог, дайчин, идэвхитэй, буцалсан хүмүүс шүү. Хичээл тарсан чинь их эвгүй, ямар нэгэн юм дутагдаад ч байгаа юм шиг шаал сонин байсаан. Одоо л дасаж байна даа. Өнөөдөр сургууль дээрээ ирсэн чинь ямар сайхан байна гээч. Сургуулийнхаа хаалгыг татахаад гар минь сонин болсоон. Багш нар болон сургуулийнхантайгаа уулзахад цаанаа л нэг гоё дотно байнаа. Ганболд багш биднийг блогоо нэмээгүй байна гэж жаахан гомдонгуй байна шүү. Алимаа л нэмсэн гээд их талтай шинжтэй дуугарсан шүү. Бүгдээрээ блогоо нэмцгээе. Сайн байсан хүнийг нь Чука миний бие гарынхаа бэлгээр шагнах болно. Мэдээж СААК бэлэг байж таараа. Багштай зөвлөж байгаад шалгаруулнаа. Харин блогоо нэмээгүй нөхдүүдийг өөрийн хүчрхэг том гараараа шийтгэнэ гэдгийг анхааруулж байна.
Та нар минь СААК шүү. Бүгдэд чнь ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ, бас ХОШУУНУУД ДЭЭР ЧИНЬ ЧАНГА ҮНСЭЕ.