ЗАЛУУСАА! СААК АМЬДАРЦГААЯ!!!

Tuesday, April 10, 2007

Согтохгүй байх аргуудыг зөвлөж байна.


Манай анги удаhttp://www2.blogger.com/img/gl.photo.gif
Add Imageхгүй амралтанд явах гэж байгаатай холбогдуулан согтохгүй бас шогтохгүй байгаасай гэж хүссэний үндсэн дээр үүнийг зөвлөв.

УУЛЗАЛТ ЦЭНГVVН, АЙЛД ОЧИХООС ЄМНЄ согтохгvйн тулд єтгєн байхуу цай том аягаар уу. Гэртээ харьсны дараа эсвэл тухайн газартаа ч мєн цай уугаарай. Согтох байдал амархан арилдаг.
ГААН ХАНДМАЛ БЭЛТГЭ. Нэг аяга хvйтэн усанд 20 дусал гаа хийж бэлтгээд шууд уу. Согтолт арилж, толгойн євчин намддаг.
НАШАТЫРЫН СПИРТ. Нэг аяга хvйтэн усанд 5-6 дусал нашатырын спирт хийж ууна. Согтож халсан тохиолдолд эрvvлжvvлэх vйлчилгээтэй.
ХАР КОФЕ. Найр, цэнгvvнд очихоос ємнє сайтар чанасан хар кофег /уусмал биш/ нимбэгний шvvс эсвэл хэрчим хийж уу. Дайллага дууссаны дараа дахин кофе уу. Согтолтыг бууруулна.

ЧИДУН /ОЛИВИЙН/ ТОС. Єлєн элгэн дээр /дайллагын ємнє/ 1-2 хоолны халбага чидун тос уувал та бараг согтохгvй.
ЄНДЄГ. Тvvхий єндгийг аяганд хєєсрvvлнэ. Уксус, давс, кетчуптэй холиод нэг амьсгаагаар ууна. Шарталт буурч хєнгєрдєг.
НИМБЭГНИЙ ХАЛЬС. Шартсан vед шинэхэн нимбэгийг хальснаас нь цэвэрлээд нойтон талаар нь чамархайн дээрээ тавь. Тєдєлгvй шарталт намжиж, толгойн євчин арилна.
ГАЙХАМШИГТ ХОЛИМОГ. Хундага архинд хэдэн халбага цєцгий, зєгийн бал, хэрчим мєс ууна. Шарталт vлэмж буурна.

No comments: