ЗАЛУУСАА! СААК АМЬДАРЦГААЯ!!!

Monday, November 27, 2006

Удахгүй шинэ жил боллоо.


Найзуудаа шинэ жил удахгүй болох нь та нар догдолж байна уу? Хамгийн сайхан, сэтгэл хөдөлгөсөн, хүн бүхний хүсэн хүлээдэг хамгийн гоё баяр бол яах аргагүй шинэ жил билээ. Шинэ жилийн талаарх өөрсдийн сэтгэгдлээ надтай хуваалцаарай.

Tuesday, November 21, 2006

Элсний гайхамшигт шоу


Энэхүү шоуг үзэхдээ та аяыг нь сонсоод үзвэл илүү гоё мэдрэмж төрнө шүү. Над маш их таалагдсан. Тиймээс сайхан зүйлийг ганцаараа үзэхийг хүсээгүй юм л даа. Та сэтгэгдлээ надтай заавал хуваалцаарай.

Өвөлд би дуртай.



Өвлийн шөнө цас хаялсан гудамжаар өөрийн хайртай залуутайгаа алхах ямар сайхан гээч. Яг цас орж байх тэр л мөчид та зам дагуух гэрэлтүүлэг рүү анзаарч нэг ширтэж үзсэн үү? Ямар их сэтгэл хөдөлдөг гээ. Тэр мөчийг би жил бүр хүсэн хүлээдэг. Нэг л амар тайван, намуухан бас романтик. Өвөлд би дуртай бүр хүүхэд байхын л дуртай байсан. Эмээ болсон хойнооч өвгөнөө дагуулаад тэр л мөчийг мэдэрхээр аажуухан алханаа.
*************************************************

Төмөр зам яагаад байнаа?


Өчигдөр мэдээллийн сувгаар Багахангай дүүрэгт гарсан ослын талаар үзээд үнэхээр зүрх зүсэгдлээ. Төмөр зам хараагдсан юм болов уу? аймар юм. Саяхан сарын л өмнө 2 дарга нь нь угаартаж үхсэн. Өнөөдөр 3 хүн араас нь явлаа. Үнэхээр ажлын хариуцлагагүйгээс болсон юм шиг байсан. Үзэгдэх орчин хязгаарлагдмал учраас өмнөх вагонаа харахгүй мөргөсөн нь үнэхээр эмгэнэлтэй. Хаана зогссон байгаагаа хэлсээр байтал үнэхээр тийм хурдтай явах ямар хэрэг байсийм болоо. Ийм цөөхүүлхэнээ байж ялихгүй юмнаас болж үхээд дуусвал үнэхээр харамсмаар л санагдаж байна. Давагдашгүй хүчинд автсан бол арай л өөр шүү дээ. Тийм биш гэжүү.

Thursday, November 16, 2006

Сингапурт








Сүхбаатар алагдсан уу?

Түүний үхэлд хэнийг буруутгах вэ? Ард түмэн өнөөдөр үнэхээр эмгэнэн гашуудаж байна. Өчнөөн гэр бүл солонгос руу явсанаар орох орон, унах унаа, идэх хоолтойгоо болсон нь тэр хүний ач гавьяа биш гэж үү. Өнөөдөр солонгос явсан улсууд хэдий хар бор ажил хийдэгч , монголдоо байсан бол бүгд л ядуучуудын 36%-ийн тодорхой хэмжээгээр нэмэх л байсан шүү дээ. Хүн бүхэн л Со руу явахын хүсэлд автаж, юугаа ч өгөхөөс буцахаа байсан цаг. Амьдрал нь дээшилж байгаа болохоор л тэр шүүдээ. Энд ажиллаад үсрээд л 300,0₮ цалин авна шүү дээ. Түүнийг хэдэн жил хурааж байж байртай болох вэ?
Тэр хүн хувь хүнийхээ хувьд ямар ч хүн байсан байж болно. Тэр Монголын эдийн засагт тодорхой хэмжээгээр дэм болсон гэж би хувьдаа үздэг.
Үнэхээр жилийн өмнөөс л түүнийг дарамталж, хэвлэл мэдээллээр элдвээр дайрч доромжлон , сэтгэл санаагаар өчнөөн унагаж, үгээр бол бүрэн алсан шүү дээ. Дийлэхээ болиод өнөөдөр амь биенд хүрлээ. Манайхан өнөөдөр хүн үхүүлэхийг ялаа алахаас амархнаар шийддэг болжээ. Бид ийм л нийгэмд амьдарч байна. Сайн явж нэг болдлоггүй муу ч явж болдоггүй яадаг хорвоо гээч вэ?
Түүний үхэлд ард түмэн хэнийг буруутгахаа сайн мэдэж байгаа, угаасаа тодорхой л байна шүү дээ.

Манай ангийнхан


Магистр болохоор зорьж ирсэн нь над их зөв сонголт болсон юм. Магистр гэхээр би их л сүртэй аймраар төсөөлж байлаа. Ангийнхан маань ямар хүмүүс байх бол их зантай, ихэмсэг, том боссууд байх юм шиг санагдсан нь их л том эндүүрэл байлаа. Анх шалгалт өгөхөөр ирэхэд бөөн костюм болсон харааны шилтэй залуучууд, ажил хэрэгч байдлаар хувцасласан хүүхнүүд цугласан байсан нь сүрдэх, эмээх сэтгэгдэл төрүүлж байсныг нуух юун. 10-р сарын 16 болж бид ангидаа цуглаж, анхныхаа хичээлийг эхэллээ. Хамгийн эхний хичээл Эдийн засаг байсан бөгөөд багш нь Намсрай хэмээх нүдэнд дулаахан, буурал толгойтой өвгөн багш байлаа. Багш бидэнтэй танилцах болж бүгд л эхнээсээ өөрсдийгөө танилцуулахад айж байсан сэтгэл минь дарагдаж, эгэл жирийн л, сурахыг тэмүүлсэн оргилуун сэтгэлтэй хүмүүс байсан нь мэдэгдсэн юм. Энэ цагаас эхлэн би олон найзтай болсон доо.Бүгд л өөр өөр зан характертай, өрөвчхөн бас хатуу, нийтэч ,хөгжилтэй, хэнэггүй, сонжооч, ноомой, их мэдэгч гэх мэт хүнд байдаг бүх л шинж манай ангийнханд бий. Хамгийн гайхалтай нь манай ангийн ихэнх нь Ардчилсан намын үнэнч гишүүд байсан бөгөөд бүгд л дор бүрнээ намын тодорхой албан тушаалтай, нэлээд нам талдаа мэргэшсэн, үзэл бодолдоо үнэнч, түүнийхээ төлөө яахаас буцахгүй зан чанар нь ихэд сонирхол татсан. Ангийнхныхаа нөлөөгөөр өөрийн эрхгүй Ардчилсан намыг илүү ихээр сонирхох сэдлийг над төрүүлсэн юм. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг оргүй ч үг биш бололтой. Манай ангийнхан бас нэг нэгнийхээ төлөө их л санаа зовдог сайхан сэтгэлтэй хамт олоон. Үүний тод жишээ Алимаа хэмээх жаахан биетэй, дуу цөөтэй, царайлаг бүсгүй дээр их тод илэрсэн нь над таалагдсан юм. Ерөнхийдөө боломжийн, нөхөрлөмөөр, дотносмоор хэнд ярисан бахархмаар хамт олон. Би ангийнханаараа бахархдаг, найз нөхөддөө тэдний тухай ярих дуртай.

Thursday, November 02, 2006

Баабарын лекцийг сонссон нь



Би УТБА-ийн анхны магистрантаар суралцаж байна. Аз болоход МУ-ын үндсэн хуулийн Эрх зүйн хичээлийг Дэлгэрмаа /УИХ-ийн гишүүн асан/ багш зааж байгаа нь ихэд таалагдсан. Багшийн дотны анд нь Улс төрч Баабар бөгөөд тэр агуу хүн бүхэл бүтэн 2 цагийн турш бидэнд ихэд сонирхолтой лекц уншиж оюуны мэлмийг минь нэлээд ихээр нээгдэхэд тусалсан. Хувь хүнийхээ хувьд сонин, марзан ч юм шиг мөртлөө үнэн юмыг голд ортол хэлэх нь хатуу бөгөөд шударга санагдлаа. Бүхнийг бүтээмээр шинэчилмээр, яг одоо хиймээр санагдсанаа нуух юун. Тэр хүнийг анх удаа харж байгаа минь энэ бөгөөд намхан биетэй, махлагдуу, нүдээрээ инээсэн, Гүрбазар гуатай нэлээд төстэй санагдсан. Хэлж ярьж байгаа сэтгэл эмзэглэмээр зүйлдээ их л харамсаж халагласан шинтэй байсан нь эх оронч үзлийг нь улам тод илэрхийлж байлаа. Алт нь живж холтос нь хөвдөг хорвоо гэдэг үгийг өөрийн эрхгүй санагалзахад хүргэсэн юм. Түүний хэлснээр Бид Үнэхээр Шархадны больницод амьдарч байгаа нь үнэн ч юм шиг бөгөөд энэ нийгмийг эрүүл ухаанаар залж чадахгүй байгаагаас цөөхөн хэдхэн ард түмэн минь ямар эмгэнэлтэй, ядуу амьдарч байгаа нь тодорхой юм. Эрүүлээр сэтгэж , сайхан амьдрах цаг хэзээ ойртох юм бол доо хөөрхий. Манай больницийнхоон.



Миний тухай

Төрсөн газар - Улаанбаатар хот 2-р торох
Орд - Жинлүүр
Хобби - Гоёл чимэглэлийн зүйл цуглуулах
Дуртай өнгө -Гүн цэнхэр
Дуртай хоол - Байцаатай хуурга, рагу
Дуртай улирал - Зун, өвөл
Дуртай хөгжим -Уянгийн намуухан
Нервтсэн үедээ - Хүнд рок чанга тавиад хашгираад уйлах
өмсөх дуртай хувцас- Энгийн , хип хоп
Сонирхдог спорт -гар бөмбөг
Зан чанар - огцом зантай, амархан баярлаж гомддог
Сул тал - нойрондоо харам, таалагдаагүй хүндээ тэрийгээ шууд илэрхийлчихдэг