ЗАЛУУСАА! СААК АМЬДАРЦГААЯ!!!

Thursday, November 16, 2006

Манай ангийнхан


Магистр болохоор зорьж ирсэн нь над их зөв сонголт болсон юм. Магистр гэхээр би их л сүртэй аймраар төсөөлж байлаа. Ангийнхан маань ямар хүмүүс байх бол их зантай, ихэмсэг, том боссууд байх юм шиг санагдсан нь их л том эндүүрэл байлаа. Анх шалгалт өгөхөөр ирэхэд бөөн костюм болсон харааны шилтэй залуучууд, ажил хэрэгч байдлаар хувцасласан хүүхнүүд цугласан байсан нь сүрдэх, эмээх сэтгэгдэл төрүүлж байсныг нуух юун. 10-р сарын 16 болж бид ангидаа цуглаж, анхныхаа хичээлийг эхэллээ. Хамгийн эхний хичээл Эдийн засаг байсан бөгөөд багш нь Намсрай хэмээх нүдэнд дулаахан, буурал толгойтой өвгөн багш байлаа. Багш бидэнтэй танилцах болж бүгд л эхнээсээ өөрсдийгөө танилцуулахад айж байсан сэтгэл минь дарагдаж, эгэл жирийн л, сурахыг тэмүүлсэн оргилуун сэтгэлтэй хүмүүс байсан нь мэдэгдсэн юм. Энэ цагаас эхлэн би олон найзтай болсон доо.Бүгд л өөр өөр зан характертай, өрөвчхөн бас хатуу, нийтэч ,хөгжилтэй, хэнэггүй, сонжооч, ноомой, их мэдэгч гэх мэт хүнд байдаг бүх л шинж манай ангийнханд бий. Хамгийн гайхалтай нь манай ангийн ихэнх нь Ардчилсан намын үнэнч гишүүд байсан бөгөөд бүгд л дор бүрнээ намын тодорхой албан тушаалтай, нэлээд нам талдаа мэргэшсэн, үзэл бодолдоо үнэнч, түүнийхээ төлөө яахаас буцахгүй зан чанар нь ихэд сонирхол татсан. Ангийнхныхаа нөлөөгөөр өөрийн эрхгүй Ардчилсан намыг илүү ихээр сонирхох сэдлийг над төрүүлсэн юм. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг оргүй ч үг биш бололтой. Манай ангийнхан бас нэг нэгнийхээ төлөө их л санаа зовдог сайхан сэтгэлтэй хамт олоон. Үүний тод жишээ Алимаа хэмээх жаахан биетэй, дуу цөөтэй, царайлаг бүсгүй дээр их тод илэрсэн нь над таалагдсан юм. Ерөнхийдөө боломжийн, нөхөрлөмөөр, дотносмоор хэнд ярисан бахархмаар хамт олон. Би ангийнханаараа бахархдаг, найз нөхөддөө тэдний тухай ярих дуртай.

No comments: