ЗАЛУУСАА! СААК АМЬДАРЦГААЯ!!!

Thursday, November 02, 2006

Баабарын лекцийг сонссон нь



Би УТБА-ийн анхны магистрантаар суралцаж байна. Аз болоход МУ-ын үндсэн хуулийн Эрх зүйн хичээлийг Дэлгэрмаа /УИХ-ийн гишүүн асан/ багш зааж байгаа нь ихэд таалагдсан. Багшийн дотны анд нь Улс төрч Баабар бөгөөд тэр агуу хүн бүхэл бүтэн 2 цагийн турш бидэнд ихэд сонирхолтой лекц уншиж оюуны мэлмийг минь нэлээд ихээр нээгдэхэд тусалсан. Хувь хүнийхээ хувьд сонин, марзан ч юм шиг мөртлөө үнэн юмыг голд ортол хэлэх нь хатуу бөгөөд шударга санагдлаа. Бүхнийг бүтээмээр шинэчилмээр, яг одоо хиймээр санагдсанаа нуух юун. Тэр хүнийг анх удаа харж байгаа минь энэ бөгөөд намхан биетэй, махлагдуу, нүдээрээ инээсэн, Гүрбазар гуатай нэлээд төстэй санагдсан. Хэлж ярьж байгаа сэтгэл эмзэглэмээр зүйлдээ их л харамсаж халагласан шинтэй байсан нь эх оронч үзлийг нь улам тод илэрхийлж байлаа. Алт нь живж холтос нь хөвдөг хорвоо гэдэг үгийг өөрийн эрхгүй санагалзахад хүргэсэн юм. Түүний хэлснээр Бид Үнэхээр Шархадны больницод амьдарч байгаа нь үнэн ч юм шиг бөгөөд энэ нийгмийг эрүүл ухаанаар залж чадахгүй байгаагаас цөөхөн хэдхэн ард түмэн минь ямар эмгэнэлтэй, ядуу амьдарч байгаа нь тодорхой юм. Эрүүлээр сэтгэж , сайхан амьдрах цаг хэзээ ойртох юм бол доо хөөрхий. Манай больницийнхоон.



1 comment:

bdogmaa said...

Түүний бичсэн зүйлтэй санал нэг байна.Үнэхээр согирхолтой лекц байсныг хэлэх хэрэгтэй Би тэр лекцийг сонсохын тулд сандал булаацалдаж нэг залуутай муудалцсан гээч Баабарын орчуулсан номнууд бидэнд маш их тус болно гэдгийг анхаарай Чамд баярлалаа