ЗАЛУУСАА! СААК АМЬДАРЦГААЯ!!!

Monday, March 12, 2007

Монголд ДОХ-той 500-аад хүн байдаг



ДОХ-ын 26,27,28 дахь тохиолдлууд єнгєрєгч долоо хоногт бvртгэгдлээ. Гурвын гурван тохиолдол бараг нэг дор бvртгэгдсэн нь олон нийтийг болон ганц бие залуусыг "шок"-нд оруулаад авсан. ДОХ-ын сvvлийн гурван тохиолдол бvгд эрэгтэй хvмуvс.
Дашрамд дурдахад, манай улсад бvртгэгдээд байгаа 28 тохиодлын 20 нь эрэгтэй хvмvvс байдаг юм байна.
Эдгээрийн 15 нь эрсдэлтэй бvлэгт багтах хvмvvс гэнэ. Сvvлийн гурван тохиолдол ч эрсдэлтэй бvлэгт хамрагдаж байгаа аж. Эдгээр хvмvvсийн єгсєн эхний мэдvvлгээр гэр бvлтэй байсан, ижил хvйстэй хvнтэй бэлгийн харьцаанд орж байсан юм байна.
ДОХ-ын 26,27,28 дахь тохиолдлуудыг эмч нар эрт vед л илрvvлсэн бєгєєд тохиолдлууд бvгд бэлгийн замаар халдвар авсан нь тогтоогдсон байна. Эмч мэргэжилтнvvдийн ярьж байгаагаар эрэгтэй хvний уйдамхай, тогтворгvй зан vйл их нєлєєлдєг гэнэ. Иймд эрэгтэйчvvд маань бодолтой байхгvй бол хэцvv нэртэй уг євчнийг тун амархан зvvж ч магадгvй болж. Энэ цагт.

Манай улсад 28 тохиолдол илрээд байгаа ч дэлхийн эрvvл мэндийн байгууллагын дэргэдэх ДОХ-ын тєвєєс гаргасан судалгаагаар Монголд ДОХ-ын вирустэй 500 хvртэлх хvн байгаа аж. ДОХ-ын 28 тохиолдлын дотор хилээр гарч vзээгvй, гадаадын ямар нэгэн хунтэй бэл¬гийн хавьталд орж байгаагvй хvмvvс ч байгаа гэнэ. Тэгэхлээр 2015 он гэхэд Монгол Улсад 47 мянган ДОХ-ын вирус тээгчтэй болж энэ євчний улмаас 2500 хvн нас барна гэсэн тооцоог гаргасан байдаг.

No comments: